
-Томчуудын тэмцээнд оролцож дээд рекордыг нь эвдсэнд нь баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна.
-Баяртай байна даа.
-Хэд дэх жилдээ Улсын баяр наадмын шагайн харваанд оролцож байгаа вэ?
-Анх удаагаа Улсынхаа наадамд оролцож байна.
-Урьд нь ямар тэмцээнд оролцож байв?
-Өмнө нь аймгийн аваргад оролцож байсан. Хоёр дох удаадаа наадамд оролцож байна.
-Хэзээнээс эхлэн шагайн харваагаар хичээллэх болсон бэ?
-Өнгөрсөн оны 12 сараас эхлэн шагайн харваж байна.
-Танай гэр бүлээс чинь шагай харвадаг хүн бий юу?
– Миний өвөө шагай харвадаг. Монгол Улсын хүндэт харваач Долгорын Дэмчиг гэдэг хүн бий.
-Шагайн харвааг анх хэн гэдэг багшаар заалгасан бэ?
-Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Нэргүйбаатарын Мөнхбаяр гэдэг хүн анх надад шагайн харвааг зааж өгсөн.
-Наадмын бэлтгэлээ хэр хийсэн бэ?
-Энэ жил 11 дүгээр ангиа төгсөж байгаа болохоор шалгалтандаа бэлтгээд л зав зай гарвал шагайн харвааны бэлтгэлээ хийж байсан даа.
-Баярлалаа сайхан наадаарай. Дараа жил амжилтаа улам ахиулахыг хүсэн ерөөе.
П.Наран