
Гэрэл зурагчдын өдөр. Гэрэл зургийн урлагийн ивээн тэтгэгч гэгдэх хувилгаан Вероникагийн өдөр гэгдэх энэ баяр нь зовон шаналсан ертөнцийн эзний гараар бүтээлгүй гаргасан дурсгалд нь зориулагдан тэмдэглэгддэг. Эрдэмтэн мэргэд Вероника болон түүний домгийг түүхэн үнэн биш гэдэг тэр хувилгаан эмэгтэй сүсэгтэн олны хамгийн хүндэтгэдэг шүтээний нэг юм. Домгоор Христийг загалмайгаа үүрэн зүдэрч явахад нь Вероника олны хамт дагалдан явжээ. Ядарч зүдэрсэн Христ загалмайдаа дарагдан унахад нь Вероника түүнд гүйн очиж, ус өгч, хөлсийг нь арчуулахаар алчуураа өгчээ. Гэртээ ирсний дараа харахад түүний алчуурт нь Христийн дүр гарсан байжээ. Тэр алчуур нь цагийн явцад Ромд хүрч Гараар бүтээгүй дүр нэртэй болсон байв. Вероникагийн дүр ба домог нь түүнийг гэрэл зургийн урлагийг ивээч хувилгаан болгосон юм. Ингээд энэ өдрийг гэрэл зурагчны өдөр гэж тэмдэглэж иржээ. Дэлхийн гэрэл зургийн урлагийн өдрийг (World Photography Day) жил бүр наймдугаар сарын 19-нд тэмдэглэдэг. 1839 оны тэр өдөр Францын Засгийн газар зохион бүтээгч, химич Луи Жак Мане Дегарын гэрэл зургийн урдатгал болох дүрс буулгах аргын патентыг худалдан авсан байжээ.
Энэ өдрүүдэд долдугаар сарын 12-14-нд гурван өдрийн турш Скандинавын орнууд фьёрдын баяраа тэмдэглэдэг. Эдгээр орнуудад маш их байдаг гүйхэн устай, өндөр эгц эрэгтэй тэнгисийн булан тохойг фьёрд гэж нэрлэдэг ажээ. Нэн ялангуяа Норвеги ийм байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Тэндхийн Мёре-ог-Румсдал гэх хойд мужийн фьёрд Гейрангер асар хүчтэй хүрхрээтэй бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бичигдсэн байна.
Үйл явдал
1543 ОН: Өнөөгөөс 467 жилийн өмнө Екатерина Парр Британийн VIII Генрих хааны сүүлчийн зургаа дахь эхнэр нь болов. Өөрийн тав дахь эхнэр Екатерина Говардыг цаазлуулсны дараа Генрих өөрийн хүүхдүүдийн хүмүүжүүлэгч ухаантай, эелдэг эмэгтэй леди Паррт анхаарлаа хандуулжээ. Хааны сүм Хэмптон-Кортод тэд сүй тавьсан бөгөөд Парр хааны гэр гэр бүлийн аятай таатай нөхцөлийг бүрдүүлэхээр зүтгэж ирсэн байна. Тэдний хамтын амьдрал дөнгөж дөрвөн жил үргэлжилж, Генрихийн үхлээр дуусчээ. 1547 онд леди Парр хааны гурав дахь эхнэр байсан Жейн Сеймурын ахын эхнэр болоод жилийн дараа төрөлтийн хүндрэлээс болон нас баржээ.
1917 ОН: Дэлхийн I дайны явцад анх удаагаа химийн зэвсэг хэрэглэгджээ. Англи, Францын цэргийн довтолгоог зогсоох үүднээс Бельгийн Ипр хотын хавьд немцийн цэрэг хичийн хий гэх шингэн хорт бодсийг хэрэглэжээ. Тэр хорт бодис нь амьсгалын зам, нүд, ходоод гэдэсний зам, арьсийг хордуулдаг ажээ. Цусанд шингэн уг бодис хордуулж эхэлдэг гэнэ. Хожим Ипр хотын нэрээр энэ хорт Бодсийг Ипритийн хий гэх болсон байна. Анх түүнийг хэрэглэх үеэр 2490 хүн хордож, 87 хүн амиа алдсан байжээ. Энэ дайнаар ипритийн 12 тонн хийг хэрэглэж, нийтдээ 400 мянган хүн хордсон байна.
1943 ОН: Зөвлөлт, Германы фронт дээр Курскийн тулалдаанд хоёр талаас 1200 гаруй танк, өөрөө явагч их буу оролцсон томоохон танкийн тулаан болжээ. Хоёр талаас тус бүр хагас мянга орчим танкуудаа алдан хэн нэгэн нь шийдвэрлэх ялалт авч чадаагүй бөгөөд энэ тулалдааны дараа немцийн цэрэг хамгаалалтад орсон байна. Танкийн энэ тулаан нь Курскийн дэргэд улаан армийн ялалтыг авчирахад гол үүрэгтэй байжээ.