Иран, Израиль Орос хоёроос илүү энх тайванч

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

Иран, Израиль Орос хоёроос илүү энх тайванч

Фото: ISRA.com


Олон улсын «Vision of Humanity» гэх байгууллага “Дэлхийн хамгийн энх тайванч улс орнууд” гэсэн жилийн ээлжит чансаагаа танилцууллаа. Чансаанд 149 улс орон энх тайванчаараа жагсав. Тэдний тэр чухал чанарыг шинжээчид оноогоор гаргасан байлаа. Израиль энэ жагсаалтын 144 байранд, өмнөө Орос, Гүрж хоёрыг оруулаад бичигджээ. Израилийн дараа Пакистан, Судан, Афганистан, Сомали, Ирак орсон байв.
Хамгийн энх тайванч орноо Шинэ Зеландыг «Vision of Humanity» нэрлэв. Эхний гуравт Исланд ба Япон багтлаа. АНУ 85 дугаар байранд, Украин 87-д тус тус бичигдэв. Дэлхийд хамгийн их аюул авчирч байгаа гээд хориг тавиулаад байсан Ираныг энэ байгууллага 104-т оруулжээ. Түүний өмнө Сальвадор, ард нь Белорусь байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж