
Цөмийн зэвсэг хураалтын хэлэлцээртээ Хойд Солонгос эргэн ороход бэлэн байна гэж мэдэгдэв. Өмнөд Солонгосын хөлөг онгоцыг живүүлсэн эмгэнэлд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг буруутгаагүйд нь Пхеньян сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.
Өмнө нь Пхеньян Өмнөд Солонгосын хөлөг онгоцтой болсон хэрэг явдалд түүнийг буруутгавал дайнаар хариу барина гэж занал хийж байлаа. Сөүл хөлөг онгоцоо Хойд Солонгосын шумбадаг онгоцны торпедын довтолгоонд орон живсэн гэж албан ёсоор үзсэн хэвээр байна.
Хойд Солонгос хэлэлцээрийн үр дүн нь Пхеньянд таалагдвал цөмийн зэвсгээсээ хагацахад бэлэн гэж мэдэгджээ.