Нүүрсний орлого зэсийнхээс давжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Нүүрсний орлого зэсийнхээс давжээ

Манай улс єнгєрсєн 2010 онд нийт 25 сая тонн нvvрс олборложээ. Үүнийхээ 18 сая тонныг нь Хятад улс руу гаргасан байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллэж буйгаар манай улс 2010 онд нүүрсний экспортоос 877.6 сая ам.доллар олсон бєгєєд зэсээс 770.6 сая ам.долларын орлого олжээ. Нүүрсний экспортын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давсан тєдийгүй ємнєх оныхоос 571 сая ам.доллараар єссєн үзүүлэлттэй гарчээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж