С.Шинэбаатарын хээр даага түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

С.Шинэбаатарын хээр даага түрүүлэв

Их Монгол улс байгуулагдсаны 802, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Даага насны морьдын уралдаан Хүй долоон худгийн дэнжид амжилттай боллоо. Хурдан дааганы уралдаанд  137 хурдан буян гарааны зурхайгаас эргэснээс Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатарын Сартай хээр түрүүлж, түмэн олноо баясгав. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага давхилаа. Гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадоржийн хар даага хурдлав. Дөрөвт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрдэнэт үйлдвэрийн уяач Цагаанбандийн Буянбаатарын хул даага давхилаа. Айргын тавд Говь Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай” констракшн компаний захирал Хадбаасангийн Бат-Эрдэнийн ширээтэй зуузай тамгатай хээр даага хурдаллаа. Ийнхүү Үндэсний Их Баяр наадмын хурдан морины уралдаан эртний даншиг наадмын өлгий нутаг болох Хүй Долоон худгийн ногоон дэнжид гурван өдрийн турш хүүхдийн гийнгоо, наадамчдын уухайгаар цалгилаа.

Бичлэг үзэх

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж