“Хар сарнай” эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

“Хар сарнай” эргэн ирлээ

“Хар сарнай” эргэн ирлээ
Монголын ардчилсан социалист залуучуудын холбооноос өчигдөр жанжин Сүхбаатарын талбайд “Хар сарнай” хамтлагийн тоглолтыг наадамчдад зориулан үнэ төлбөргүй зохион байгууллаа. “Монголын сайхан орон” нэрийн дор болсон энэхүү тоглолтоор “Хар сарнай” хамтлаг 18 насныхаа төрсөн өдрийг наадамчин олонтой хамтдаа тэмдэглэв. Монголд реп, техно урсгалыг хөгжүүлсэн, гандан бууршгүй “Хар сарнай”-чууд өөрсдийн өвөрмөц содон стиль, чадварлаг бүжиглэлтээрээ үзэгчдийг жинхэнэ доргиож чадсан юм.
Дурсамж сэргээсэн энэ үдэш тэд 2004 онд хийсэн “Аабан Бээбэн” дуугаа дуулсан нь тоглолтыг нь сүүлийн жилүүдэд тэсэн ядан  хүлээж байсан залууст сонирхолтой бэлэг байлаа. Түүнчлэн “Хар сарнай” хамтлагийнхан Монголын үе үеийн реп, техно хамтлагуудыг энэ үдэш нэгэн тайзнаа нэгтгэсэн нь жинхэнэ сюрприз байлаа. Санасан шүү “Хар сарнай”…18 насны төрсөн өдрийн мэнд хүргэе.
Г.ДАША
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж