
Дээрх шагналд Ховд аймгаас Ганданпунцанчойлин хийдийн хот мандал, 108 суварга, хуулийн 16 боть эмхтгэл, Цонжинболдог дахь түүхэн цогцолбор нэр дэвшсэн бөгөөд эдгээрээс Монгол “Британника толь”-ийг шалгаруулж, Төрийн Гэрэгэ-дээд шагналыг олгожээ. Төрийн Гэрэгэ-дээд шагналыг олгож байна. Төрийн Гэрэгэ-дээд шагнал олгох ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ жилийн үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналд Монголчуудын олон шинэ бүтээл, бүтээн байгуулалт, бахархалууд нэр дэвшсэн. Үүнд Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэлээс эхлээд, шинээр баригдсан бурхан шашны төв, спортын ордон, бааз, Цонжин болдог дахь түүхэн цогцолбор, олон улсын санхүүгийн зах зээл дээр босгосон хөрөнгө оруулалтууд гээд олон арваараа нэр дэвшжээ. Эдгээрээс бүтээгдсэн цогц байдал, иж бүрдэл, хамрах хүрээгээрээ болон Монголчуудын оюун санааны хөгжилд шинэ жишиг болж дэлхийн стандартад хүрсэн төвшинг нь харгалзан, “эдийн дээд эрдэм ном” гэж үздэг Монгол хүний билэг ёсны дагуу энэхүү Монгол “Британника толь”-ийг шалгаруулж, зарлигаар тогтоогдсон нэр хүндтэй бүрэлдэхүүн надад ирүүлжээ. Би энэ саналыг өнөөдөр ёсчлон баталж, Төрийн Гэрэгэ-дээд шагналыг олгож байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж улам ихийг бүтээн туурвихын ерөөл дэвшүүлье” гэсэн байна.