Хошой мэргэн нэгээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

Хошой мэргэн нэгээр нэмэгдлээ

Сур харвааны төрөлд эрэгтэй харваачид 75 метрээс, эмэгтэй харваачид 65 метрээс харвадаг бөгөөд хана харваа, хасаа харвааны нийлбэр дүнгээр ялагчийг тодруулдаг. Өнөөдөр адаг  өргийн дөрвөн сум тависнаар нийт 40 сумаа харваж дуусах бөгөөд өнөө жилийн Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорно. Энэ жилийн наадамд залуу харваачид олноор оролцож байгаа. Нийт 370 гаруй харваачдын 80 орчим хувь нь  залуучууд байгааг зохион байгуулагчид онцолж байна. Залуучууд маш сайн харваж байна. Бүгд жигдхэн харваж байгааг харахад хэн нь ялахыг хэлэх боломжгүй өндөр оноотой байв.
Одоогийн байдлаар  Ховд аймгийн Булган сумын харъяат, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны залуу тамирчин н.Отгонбаяр 40 онохоос 35 онож, Монгол Улсын мэргэний болзол хангаад байгаа. Мөн “Ник” хувьцаат компанийн  тамирчин н.Эрдэнэтуяа мэргэн 40 онохоос 37 онож, Монгол Улсын хошой мэргэний болзол хангаад байгаа билээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж