Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Түшээдэд ээлтэй өдөр

Билгийн тооллын 29. Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Энэ өдөр хонь жилтэй эрхэм спикер Д.Дэмбэрэл, эрхэм гишүүн Х.Наранхүү, Д.Тэрбишдагва, Х.Бадамсүрэн, Д.Одбаяр, С.Баярцогт туулай жилтэй Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, П.Алтангэрэл, Я.Батсуурь, Х.Баттулга, Л.Гансүх, Д.Ганхуяг, Л.Гүндалай, С.Эрдэнэ нарын түшээдэд таатай өдөр. Харин бич, тахиа жилтэй улстөрчдөд бага зэрэг халгаатай өдөр тохиож буйг дорнын зурхайд өгүүлжээ. Эл өдөр эрхэм гишүүд нялхсын сэвлэг үргээх, их хүмүүнтэй уулзах үйлийг төлөвлөж буй бол санаснаар бүтэх болой. Харин гэр, байшингийн суурь тавих, худаг гаргах, нохой худалдан авах зэрэг үйлд таагүй.  Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм байна. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргаарай. Үс засуулах эсвэл авахуулахад сүлд тэнэж одох үйлтэй.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж