Германы автомашины экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Германы автомашины экспорт нэмэгджээ

Германы автомашины гуравдугаар сарын экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар өссөн талаар албаны хүмүүс мэдээлсэн байна. Гэхдээ дотоодын автомашины борлуулалт буурсан болох нь судалгаанаас харагджээ. 2010 оны гуравдугаар сард Герман 419400 нэгж автомашин экспортолсон бөгөөд захиалга нэмэгдсэн учир экспорт дахин 28 хувиар өсөх боломжтой гэнэ. Гэхдээ дотоодын борлуулалт 27 хувиар буурч, 298 мянгад хүрсэн байна. Дашрамд сонирхуулахад, Герман улс нь авто экспортын хэмжээгээр манай урд хөрш БНХАУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг юм.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж