
Словакийн ерөнхийлөгч Иван Гашпарович пүрэв гаригт барууны төвийн Словакийн ардчилсан христийн унийн лидер Ивета Радичоваг тус улсын шинэ ерөнхий сайдаар сонгосон байна. Шинэ эвслийн засгийн газрыг Иветагийн нам, “Эрх чөлөө ба эв нэгдэл”, Христийн ардчилсан хөдөлгөөн ба "Мост-Хид" намууд байгуулсан байна.
Шинэ ерөнхий сайд И. Радичова иргэний, нээлттэй Засгийн газар байх болно гээд эвслийн Засгийн газар нь татварын системийг шинэчилж, авлигатай тэмцэн нийгмийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллана гэжээ.
Зургадугаар сарын 12-ны сонгуулиар парламентын 150 суудлын 79-ийг авсан эвслийн дөрвөн нам ерөнхий сайдаар хатагтай Ивета Радичоваг сонгожээ.