Ажлын 93 мянган шинэ байр бий болов

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Ажлын 93 мянган шинэ байр бий болов


Канадын хөдөлмөрийн зах зээлд 93,2 мянган ажлын шинэ байр зургадугаар сард гарч ирснийг мэдээлсний дараа канад доллар мэдэхүйц дэм авчээ. Өмнөх сард нь 18,7 мянгаар ажлын байр нэмэгдсэний дараа ийм үзүүлэлт гарна гэж нэг их хүлээгдээгүй юм. Ажилгүйдлийн төвшин 8,1 хувиас 7,9 хувь хүртэл буурлаа.
Канад доллар шууд л нэг центээр өсөв. Америкийн мөнгөтэй харьцуулахад ханшийн нэг хувийн өсөлттэй болсон байна. Мөн л энэ хэмжээгээр канад доллар Европын валютад өслөө. Канад, Австрали, шинэ Зеландын түүхий эд болон бараа бүтээгдэхүүний экспортын хандлагатай эдийн засгийн хурд мэдэгдэхүйцээр харагдаж эхлэв.
Түүхий эдийн үнэ нэмэгдэж байгаагаас энэ бүгд нь гарч буй. Бас харьцангуй сайн банкны салбарын ажиллагаа ч энд нөлөөлж байна. Үр дүнд нь Австрали, Канад үйлдвэрлэлийн уналтыг ажил хэргийн идэвхжилт сулралгүйгээр туулан давж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж