
Хүлгэдийн шандсыг шалгаж, хүүхдийн авхаалж шалгасан их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харъяат, “Мандал Алтай” группын захирал Сүхийн Балдандоржийн хонгор түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Туушин” компанийн захирал Н.Зоригт халтар хээр аман хүзүүдэж, Өвөрхангайн Хайрхандулаан сумын уугуул М.Эрхэмбаярын сартай хонгор айргийн гуравт, МУ-ын Манлай уяач С.Ганхуягийн бор айргийн дөрөвт, Ховд аймгийн Дуут сумын Б.Даваанямын хар халзан айргийн тавд тус, тус хурдалжээ. Уралдааны үеэр гурван морь эндсэн байна.
А.Тэлмэн