Өнөө жилийн улсын их баяр наадамд төрийн түшээд сар шинээр өмссөн дээлээрээ гангарч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бор шаргал өнгийн цэмбэн дээл, мөн дээлнийхээ өнгө дагуу бүх малгай өмсч, эх орны үйлдвэрийн гутал “жийсэн” нь тун ч зохицсон байв. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэнгэр өнгийн цэнхэр торгон дээлээр, Ерөнхий сайд С.Батболд цайвар шаргал өнгийн цэмбэн дээл, бор бүрх малгайгаар гоёлоо. Мөн наадамчин олны дунд таавар таалган, “Хэн бэ” гэж дуу алдуулсан гишүүн Ч.Сайханбилэг байлаа. Тэрбээр саарал өнгөтэй цэмбэн дээл, дээлтэйгээ өнгө хослох бүрх малгай өмсч, хар шил зүүсэн нь этгээд зохицжээ.
Г.Дарь
Холбоотой мэдээ