Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмыг нээн Төв цэнгэлдэхэд нээлтийн үг хэлснийхээ дараа сурын талбайд ерөнхий сайд С.Батболд болон зочид төлөөлөгчдийн хамт хүрэлцэн очсон юм. Ирсэн зочдод Монголын уламжлалт морин харвааг сонирхууллаа. Морин харвааны дараа нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар цэцэрлэгт хүмүүждэг залуу харваач хүүхдүүд нумаа эвшээлгэж сумаа тавиж, бөмбөгт харвааг үзэж сонирхуулав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлал ёсоор сум тавив. Ерөнхийлөгч таван сум тавьснаас нэг нь байгаа онолоо.
П.НАРАН