Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн үндэсний их баяр наадмыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн үндэсний их баяр наадмыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт наадамчид,
Эрхэм зочид,
Хатагтай, ноёд оо,


Эх сайхан Монгол орондоо болон дэлхийн олон газар билэг билэгийн дээд Монгол наадмаа хийж байгаа иргэддээ болон бидний баяр цэнгэлийг хуваалцагч эрхэм хүндэт зочид, нийт наадамчид Та бүхэнд Улс үндэснийхээ их баяр наадмын гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Тэнгэрийн муухай арилж зуны дэлгэр цаг ирлээ. Хүн малын зоо тэнийж айл гэр, улс хотлын маань аж амьдрал дэвжин сэргэж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжиж байна. Улс нийгэмдээ шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, хөгжил дэвшлээ урагшлуулан ахиулахын төлөө, Монголынхоо нэрийг сайнаар гаргахын төлөө манай ард түмэн идэвхийлэн ажиллаж байна. Монголын нэр хүнд, сайн үйлс дэвжин дээшилж дэлхийн сонорыг мялааж байна.

Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэж, нийтийн ололт амжилтаараа бахархан баярладаг. Азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд үе үеийнхний хамтын их баяр цэнгэл бол өнөө эхэлж буй улс үндэсний маань их баяр наадам юм. Энэ цаг мөчид тэнгэр газраа баясган түм бумаараа баярлан наадмаа эхлүүлж байгаа элэг нэгт нийт Монгол ахан дүүсдээ, нийт ард иргэддээ хотол олноороо, баярын магнай тэнүүн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Өндөр дээдсийн үеэс уламжлагдан ирсэн, их түүхт, эрх чөлөөт Монгол түмний билэгшээл, бахархлын дээд улс үндэсний их баяр наадам маань ийнхүү эхэлж байна. Их цагаан сүлд, аз хийморийн даллагатай энэхүү эрхэм хоймроос дэлхийд ганц Монгол наадмын ажиллагааг албан ёсоор нээснээ бүхий олон Та бүхэнд тунхаглан сонордуулж байна.

Сайхан наадаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж