Хүлээлттэй, түгшүүртэй хуримын цуу

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Хүлээлттэй, түгшүүртэй хуримын цуу

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хуримын цуу нь дэлхий нийтээр тараад буй Английн ирээдүйн хатан хаан Кейт Мидллтоны хурим айдас түгшүүр төрүүлж эхэллээ.

    Учир нь хэт даврагч Network X бүлэглэл Английн угсаа залгамжлах хунтайж Виллиам, гүнж Кейт Миддлтон нарын хуримын өдөр бөмбөг дэлбэлж, үймээн дэгдээнэ гэдгээ мэдэгдээд байгаа аж.

    Хэт даврагсад ирэх дөрөвдүгээр сарын эхээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж,  хуримын өдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд “Трой” хотыг сүйрүүлсэн шиг модон морь болон дотор нь хатан хааны гэр бүлийнхнийг дуурайлгасан чихмэл хүүхэлдэйнүүд хийж олны өмнө шатаана гэж сүрүүлджээ. Британийн цагдаа нар хуримын үеэр эмх замбараагүй байдал гарахаас сэргийлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн ч хэт даврагсад нийгмийн доод ангийнхнийг өдөөн турхирна гэж мэдэгдсээр байгаа аж.

    Хэт даврагсад хатан хааны гэр бүлийнхний хуримыг цуцлуулж чадахгүй ч энэ явдлаас болоод хурим Вестминистрийн хийдээс  гэгээн  Полын цогчин дуганд болж магадгүй аж.  Хэт даврагсад  угсаа залгамжлах хунтайжийн хуримыг яагаад эсэргүүцэх болсон нь тодорхойгүй ч хатан хааны гэр бүлийг хэт хуучинсаг үзэл, уламжлалтай гэж шүүмжилдэг хүмүүс цөөнгүй байдаг юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж