
Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр Үндэсний их баяр наадмын өнөө жилийн цэц мэргэний наадмыг энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд Урианхай сурын харваа, Буриад сурын харваа, Хүүхдийн харваа болсон байна.
Өнөөдөр насанд хүрэгчдийн Үндэсний сурын хана харваа буюу цуваа харваа эхэлжээ. Наадамд 87 настай МУГТ Гарамгай мэргэн А.Цэвээн, 80 настай Монгол улсын спортын дэд мастер Х.Чимэддорж нарын ахмад харваачид оролцож байгаа аж.
Хана харваанд хот хөдөөгийн 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд нийт 40 сум тавих юм . Сумыг эхлээд эрэгтэй мэргэчүүд тавих ба дараа нь эмэгтэйчүүд харвадаг уламжлалтай. Ингэхдээ эхэн өрөг, дунд өрөг, адаг өрөг гэж хуваан сумаа тавих юм. Хана харваа өнөөдөр дуусах бөгөөд маргааш хасаа харваа эхэлнэ.
П.Наран