Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний их хурлын дарга Мехмет Али Шахинтай өчигдөр уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж ирсэнд сэтгэл хагалуун байдаг гээд, хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд гаргахад өндөр хэмжээний харилцан айлчлалууд нь чухал ач холбогдолтой юм гэдгийг онцоллоо.
Тэрбээр нийгэм, соёл, боловсролын салбарт хоёр талын харилцаа амжилттай сайн хөгжиж байгаа, тухайлбал жил бүр монгол залуусыг Турк Улсад сургах талаар Туркийн Засгийн газар ихээхэн чармайлт гарган ажилладаг гэдгийг тэмдэглэв.
Талууд цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хөгжүүлэх, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ихээхэн боломж байгаа гэдгийг Ерөнхий сайд яриандаа онцлоод, эдгээр боломжийг ашиглаж харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөхөд Парламент хоорондын хамтын ажиллагаа нь том үүрэг гүйцэтгэх болно гэж хэллээ.
БНТУ-ын Их хурлын дарга М.Шахин халуун дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлээд “Монгол Улс нь бидний хамтын түүхийг хадгалж ирсэн орон тул бидний хувьд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөнөөр хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг” гэж тэмдэглэв.
Тэрбээр Монгол-Туркийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ажил хэрэгч хүмүүсийг харилцан солилцох, харилцан туршлага судлах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь чухал байна гэдгийг онцлов.
Жишээлбэл Турк Улсын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хөгжүүлэхэд хэд хэдэн саад бэрхшээл учирдаг бөгөөд гол бэрхшээл нь тээврийн асуудал байдаг гэж М.Шахин тэмдэглээд, эдгээр асуудлыг шийдвэрлэх боломж, бололцоог бий болгохын тулд Туркийн тал ажиллах болно гэв.
Тухайлбал, далайд гарцгүй Монгол Улсын олон улсын тээврийн асуудлыг хөгжүүлэхэд Туркийн тал бүх талаар дэмжиж ажиллах болно гэж тэрээр мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ