Шагайн харваа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.10-нд нийтлэгдсэн

Шагайн харваа эхэллээ

Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89  жилийн ойн  баяр  Үндэсний их баяр наадмаа Монгол түмний уухайн түрлэгтэйгээр тэмдэглэж байна. Өнөөдөр Төв Цэнгэлдэхийн баруун урд байрлах цэнхэр асрын дор Монголын уламжлалт шагайн харваа  эхэлжээ. Өнөө жилийн шагайн харваанд хот хөдөөгийн нийт 36 багийн 300 гаруй харваачид мэргэнээ үзэхээр цугласан байна.  Тэмцээний хамгийн залуу тамирчин долоон настай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харъяат Отгонболд бол хамгийн ахмад тамирчин нь Дундговь аймгийн харъяат 73 настай Буян тогтох юм байна.  Тэмцээнд Үлэмж дархан 41, Дархан мэргэн 12, Гарамгай мэргэн 16, Мэргэн 17, Дэд мэргэн 20 оролцож байгаа аж.  Өнөөдөр эхэлсэн уг тэмцээн багуудын дунд хэсгийн харваагаар үргэлжилж байна. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж