Өмнөд Солонгосын прокурорын мөрдөн байцаагчид тус орны ерөнхий сайд Чон Ун Чханы албан байрт нэгжлэг хийсэн тухай долдугаар сарын 9-нд "Ренхап" агентлаг мэдээлэв. Энэ үйлдлээр тэндээс Ёсм зүйн асуудлын товчооны пөрвөн албан тушаалтны баримт бичиг, компьютерийн хатуу дискийг хураасан байна.
Харин нэгжлэгийн талаар албан ёсны баталгаа байхгүй.
Эдгээр албан хаагчдыг Өмнөд Солонгосын иргэнийг хууль бусаар мөрдөн мөшгөсөн хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна. Тэр хүн ерөнхийлөгч Ли Мен Бакийг шүүмжилсэн 25 минутын роликийг иинтернэтэд 2008 онд тавьсан гэж мөрдөн мөшгөжээ. Санхүүгийн жижиг компанийн тэргүүн Ким Чжон Ик (Kim Jong-ik) гэгч зөвхөн төрийн албан хаагчдын авилгын хэргийг мөрдөх тэр албаны хатуу хяналт дор байжээ.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар албан тушаалтнууд Ким Чжон Икийн түншүүдэд шахалт дарамт үзүүлсэн байж магадгүй аж. Энэ санхүүгийн компаниас Kookmin банк холбоогоо тасласныг яг энэ асуудлаар мөрмөрдөн байцаагчид сэжигтэй гэж үзэв.
Өнгөрсөн долоо хоногт энэ товчооны дарга мөн дөрвөн албан тушаалтанд хэргийн мөрдөлт дуустал улс орноос гарч явахыг хориглосон байлаа.