Алан Гринспен дэлхийг айлгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.10-нд нийтлэгдсэн

Алан Гринспен дэлхийг айлгаж байна

Валютын зах зээлд тайван, евро, доллар хоёр өсөх нь магадлал багатай учир трейдерүүд тоглох сонирхлоор муу байна.
Гэтэл АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн асан дэлхийн санхүүгийн хамгийн нэртэй “гуру” Алан Гринспен дэлхийн эдийн засгийн уналтын хоёр дахь давалгааг зөнчлөн хэлж байна.
Дэлхийн эдийн засаг одоо хүлээлтийн байдалд байна. Дахин уналт гарах боломжийг үгүйсгэж болохгүй гэж тэр хэлэв. Гол шалтгаан нь дэлхийн хамгийн хүчтэй эдийн засагтай АНУ-д Их хямралын үеэс хойш хамгийн гүнзгий уналттай байгаад одоо л сэргэх талдаа орж байна. Саяхны хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт нь үүнийг харууллаа. Ажлын байр өнгөрсөн сард эрс хасагдсан байна. Гэтэд нэгдүгээр сараас хойш ажлын байрны өсөлт харагдаж эхэлсэн билээ. Тавдугаар сард 450 мянга хүртэл шинэ ажлын байр гарч ирсэн бол зургадугаар сард тэр нь 125 мянгаар хорогдсон байна.
Америкийн эдийн засгийн өсөлт удаашрах нь дэлхийн  өсөлтөд сөрөг нөлөөтэй эрсдэлтэй хөрөнгийн өсөлтөд дарамт учруулан долларыг барьж байна. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн байдал болон зээлийн зах зээл нь хөрөнгө оруулагч нарыг айлгаж байна.
Санхүүгийн савангийн хөөсийг ихээр үлээсэн Хятадад төлөх чадварын хямралыг гаргаж ирж магадгүй юм. Хятадын эдзийн засгийн цар хүрээ нь тэнд хямрал гарвал дэлхийг уруу татах аюултай байгаа билээ. Хятад  юанийн ханшийг барьж байгаа нь дэлхийн худалдааны хөддөлгөөнд ихээхэн зөрүүг үүсгэж байна гэж Гринспен хэлжээ. АНУ-ын Сангийн яам Конгрессад хятад валютын талаар илтгэхдээ Хятадыг дэлхийн валютын зах зээлийн хамгийн овжин зальтан гэсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж