Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр бүхий хүмүүст шагнал гардуулсныхаа дараа үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт иргэд, алдар гавъяаны эзэд Та бүхэнд Улс үндэстний их баяр наадмыг тохиолдуулан тус тусын гавъяа зүтгэлийг үнэлж төрийн өндөр дээд шагнал алдар цол хүртээсэндээ их баяртай байна.
Та бүхэн бол хийсэн бүтээснээрээ бахархах эрхтэй олон олон иргэдийн маань нэр төртэй төлөөлөл юм. Энд байгаа хүн бүрийн гавъяа зүтгэлийн ард хамтран зүтгэгчид, ойр дотны тань туслан дэмжигчдийн үнэлж баршгүй их тус, хамтын хөдөлмөр, сайхан сэтгэл байгаа. Хөдөлмөр бүтээлээ төр түмнээрээ үнэлүүлсэн та бүхэнд болон таны энэ гавъяа зүтгэлээр та бүхэнтэй адил баярлан бахархаж байгаа хүн бүрт чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Монгол бол гавъяат үйлс бүтээсэн, бүтээж байгаа, цаашид бүтээх олон иргэдтэй улс. Монгол бол гавъяат үйлстэн олонтой орон. Энэ наадмаар тэдний дундаас цөөнгүй хүн шагнал хүртэж байгаа. Монголын төр цаашид ч бусдадаа үлгэр дууриал болсон хөдөлмөрч, бүтээлч иргэдээ үнэлсээр байх болно. Өнөөдөр энэ танхимд манай эрх чөлөөт нийгмийн төрөл бүрийн салбарт ажиллаж байгаа хүмүүс гавъяа зүтгэлээ үнэлүүлсэн.
Энэ танхимд сая шагнал хүртсэн иргэдийн дунд насаараа хөдөө сумын багт бага эмчээр ажилласан Санзайдоржийн Жанцанхорлоо байна. Хөдөө эрүүл мэндийн салбарт 46 жил ажилласан Цэндийн Дамдинсүрэн байна. 40 жил сумын их эмчээр ажиллаж байгаа Павдайн Шижээ гуай байна. Хөдөө орон нутаг суманд, тэр тусмаа эмчээр ажиллана гэдэг бол хүний амь насыг аврахын төлөө цаг наргүй, энх цагт мэргэжлийн чадвараа дайчлан зүтгэнэ, тэмцэнэ гэсэн үг. Энэ ажлыг олон зуун, олон мянган эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр шөнө ялгалгүй хийж, гавъяа байгуулж байгаа. Энэ хүмүүсийг олж тодорхойлсон, хамт ажилладаг, дэмждэг хамт олонд нь би бас баярлаж байна.
Энд хот тохижилтод 35 жил ажиллаж, хог ачиж, нийслэлээ хог хаягдлаас цэвэрлэж байгаа жолооч Гүрийн Чадраабал гэж хөдөлмөрч даруухан жирийн нэг иргэн маань хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. Сая Хөдөлмөрийн Баатар цол хүртсэн Баттөмөрийн Баатар 30 жил Багануурын уурхайд экскаваторын машинч хийж байгаа гайхамшигтай бүтээлч, буянтай, цагаан замтай бас олон шавьтай, сайхан хамт олонтой жинхэнэ баатарлаг үйлстэн юм. Ийм иргэдээ Монголын төр олж үнэлэхийн төлөө байна.
Миний энэ төлөөлөл болгон хэлж байгаа гайхамшигтай гавъяа зүтгэлийн жишээг өнөөдөр шагнал хүртсэн олон иргэнийхээ хувьд хэлж болно. Бас илүү ихийг бүтээж хийх боломж ч та бүхэнд бий гэдэгт би бусдын адил итгэж байна. Төрөөрөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн жирийн малчин, тээвэрчин, холбоочин, эрдэмтэн, зураач, сэтгүүлч, механикжуулагч, цагдаа, багш, дасгалжуулагч, эмч, жүжигчин, урлаг олон нийт, нийгэм төрийн зүтгэлтэн бусад олон иргэддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, улам ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Нийт ард иргэддээ сайхан наадахын ерөөл өргөе” гэв.