Хөдөлмөрийн баатар “төрлөө”

Хуучирсан мэдээ: 2010.07.10-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатар “төрлөө”

Хөдөлмөрийн баатар “төрлөө”

Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмын өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтнууд нэгээр бүл нэмлээ. Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү нэр хүндтэй цолыг “Багануур” ХК-ийн экскаваторын машинч Баттөмөрийн Баатарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор мөн шагналаа. Түүнийг Монгол Улсын уул уурхайн салбарт тасралтгүй 30 жил өндөр амжилт гарган үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь  үнэлж, дээрх шагналыг олгосон юм байна.

Хүн арддаа эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг өндөр түвшинд хүргэж, ард олныхоо эрүүл энхийн манаанд тасралтгүй 40 жил итгэл зүтгэл гарган ажиллаж ирсэн гавъяат нь үнэлж Говь-Алтай аймгийн Тонхил сумын эх барих эмэгтэйчүүдийн их эмч Павдайн Шижээд Монгол Улсын Ардын эмч цол хүртээв. Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт болон эдийн засгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавъяат цол хүртээсүгэй. Үүнд,

  • Монгол Улсын гавъяат багш цолоор, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн зөвлөх багш Бүдхүүгийн Хуушаан, Нийслэлийн 11-р сургуулийн түүх нийгмийн ухааны багш Галсансономын Нарантуяа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн физикийн багш Бадарчийн Цээсүрэн, МУБИС-ийн багш Цэндсүрэнгийн Чулуунбат, Дархан-Уул аймгийн ургамал газар тариалангийн хүрээлэнгийн зөвлөх багшЁндонгийн Вандансүрэн нарыг,
  • Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор, Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Совдын Дамдин, Уран бүтээлийн X-Art продакшны жүжигчин Бадамрааны Магсаржав, Чөлөөт уран бүтээлч Насанбаярын Нэргүйбаатар, Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Гүрбазарын Урнаа УБ хот Чингэлтэй дүүргийн иргэн   чөлөөт уран бүтээлч, Монгол кино нэгтгэлийн ажилтан Жүжигчин Ёндонгийн Цог нарыг,
  • Монгол Улсын гавъяат уурхайчин цолоор,Нийслэлийн “Налайх-Од” ХХК-ийн захирал Сампилийн Жадамбааг, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цолоор, ХҮДС-ийн багш, дасгалжуулагч Цэрэндондогийн Цэвэрбал, Говь-Сүмбэр аймгийн Биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч бөгөөд дарга Лувсандоржийн Цэдэнсодном нарыг,
  • Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор,Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Цэрэнлхамын Маналжавыг,
  • Монгол Улсын гавъяат холбоочин цолоор, “Инкомнэт” ХХК-ийн ерөнхий захиралСанжаагийн Ганбаатарыг,
  • Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор, Дорноговь аймгийн Айраг сумын бага эмч Санзайдоржийн Жанцанхорлоо, Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлгийн дарга Нанзадын Бямбасүрэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Жунайн Бадрал,Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын их эмч Цэндийн Дамдинсүрэн,  Нийслэлийн “ЭМЖЖ” ХХК-ийн ерөнхий захирал, зөвлөх эмч БатынЭрдэнэчулуун нарыг,
  • Монгол Улсын гавъяат эдийн засагч цолоор, Стандарт хэмжил зүйн үндэсний газрын даргын зөвлөх Дамдинсүрэнгийн Гүүнээг,
  • Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн, зохиолч, шог зураач Цэндийн Доржготов,  Чөлөөт уран бүтээлч, Зураач Гаадангийн Дунбүрээ нарыг,
  • Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолоор, ШУА-ийн одон орон, геофикизийн судалгааны төвийн захирал Үснэхийн Сүхбаатар, Анагаах ухааны хүрээлэнгийн секторын эрхлэгч Дамчаагийн Баасанжав нарыг,
  • Монгол Улсын гавъяат механикжуулагч цолоор,  Нийслэлийн “Гангар инвест” ХХК-ийн зөвлөх инженер Бүргэдийн Сүрэнхор нарыг тус тус шагналаа.
  • Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, эрүүл мэнд, соёл, хөдөө аж ахуй, эрчим хүч, батлан хамгаалах, цагдаа, хэвлэл мэдээлэл, төр захиргааны болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнав.Үүнд,
  • Сүхбаатарын одонгоор, Их тэнгэр цогцолборын Ахмадын зөвлөлийн дарга Дашдондовын Тогмидыг,
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Нийслэлийн УСУГ-ын ерөнхий санхүүч Лэгдэвийн  Лхамаасүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Дагважанцангийн Мажигдорж, ТТХГ-ын авто баазын жолооч Дугараагийн Шагдарсүрэн, Нийслэлийн 75-р сургуулийн сургалтын менежер Таяаны Доржготов, Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн тэргүүн Шаравын Цэвэлмаа, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор, Нийслэлийн ХУД-ийн замын цагдаагийн тасгийн дарга Төмөртогоогийн Ганбаатар, Монгол Цэргийн музейн зөвлөх, хурандаа Дашнямын Ханджав нарыг,
  • Алтангадас одонгоор, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн нярав Чадарбалын Лхам, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин Цэдэн-Ишийн Төмөрсүх, СХД-ийн эрүүл мэндийн нэгдлийн түргэний бага эмч Мартийн Цэрэндулам, СБД-ийн тохижилт үйлчилгээний хэлтэст жолооч Гүрийн Чадраабал, “Өдрийн сонин”-ийн ажилтан Дэмчигийн Бат-Эрдэнэ, Баянгол дүүргийн өндөр настан, ахмад гэрэл зурагчин Цогийн Хэнз, Камертон хамтлагийн ахлагч Доржсүрэнгийн Болд, Төр засгийн үйлчилгээ аж ахуй эрхлэх газрын авто баазын жолооч Намхайн Довуучий нарыг тус тус шагнав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж