Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, цэргийн хүндэтгэлийн жагсаал боллоо
Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр Төрийн далбаа мандуулж байх шийдвэрийг УИХ-аас гаргасны дагуу хоёр дахь жилдээ Монгол Улс энэхүү арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатарын цэргийн хүрээний 1300 гаруй цэрэг дайчид оролцлоо. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд оролцлоо.
Г.Дарь