
Улсын бүсийн наадмаас хамгийн олон удаа түрүү айраг хүртэж, Монголын Морин спорт, уяачдын холбооны оны шилдэг унаач хүүхдээр хоёр жил дараалан шалгарч, спортын дэд мастерын болзол хангасан хүүхдүүдэд Монгол Улсын дэд мастер цол олгож байх шийдвэрийг энэ сарын 8-нд гаргасан юм байна. Тогтоолын дагуу өчигдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараах нэр бүхий хүүхдүүдэд дээрх цолыг олгож, гарын бэлэг гардуулан, цаашдын сурлага хөдөлмөр болон энэ жилийн баяр наадамдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Монгол Улсын дэд мастер цолыг Ц.Лхагвасүрэн, З.Шинэбаяр, Л. Лхагвасүрэн, П.Энхтөр, Б.Адъяабазар, Б.Мягмарсүрэн нарын хүүхдүүд хүртсэн юм.
Г.Дарь