Төмөр туулай жилийн төөрөг, засал

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Төмөр туулай жилийн төөрөг, засал

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Л.Тэрбишийн “XVII жарны төмөр туулай жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс авав.

    ХУЛГАНА

    1924 оны эрчүүд, 1948 оныхон өвдөх, гэмтэж бэртэх магадлалтай тул эмчийг шүтэж “Гурван гүрэм” уншуулаарай.

    1984 оны эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарч болзошгүй учир шүтээндээ “Түй” өргөвөл сайн.
    1960 онд төрөгсөд, 1948 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэмтэй учир хүүхэд, ядууст өглөг өгвөл гарзын үүд хаагдана.

    1912 оны эмэгтэйчүүдийн эд хомсдсон, найз нөхдийн сэтгэл урвах магадлалтай тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуулбал сайн.

    1972 оны эмэгтэйчүүд санаж мэдсэн үйлд саад гарч магадгүй учир “Алтангэрэл” уншуул.

    1984, 1948, 1912 оны эмэгтэйчүүд алилваа ажил үйлсээ бүтэмжтэй болгохын тулд хийморийн сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зан үйл хийгээрэй.


    ҮХЭР

    1985, 1913 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөхөөс болгоомжилж, “Насны судар” уншуулбал сайн.

    1973, 1961, 1949, 1937, 1925 оны эрчүүд өвдөх, гэмтэж бэртэх магадлалтай тул эмчийг шүтэж “Гурван гүрэм” уншуулаарай.

    1985 онд төрөгсөд, 1949, 1925 эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэх магадлалтай тул эмчийг шүтэж “Гурван гүрэм” уншуулаарай.

    1937 оны эрчүүд элдэв бузар идээнээс болгоомжил.

    1925 оны эрчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуртай тул шүтээндээ “Түй” өргө.

    1973 оны эмэгтэйчүүдийн  эд агуурсад гарз гарах гэмтэй учир хүүхэд, ядууст өглөг өгвөл гарзын үүд хаагдана

    1961 оны эмэгтэйчүүд эд хомсдох, найз нөхдийн сэтгэл урвах магадлалтай тул хурлын чуулганд идээ өргөж, хүүхэд баярлуулбал сайн.

    1913 оны эмэгтэйчүүдийн орлого хомсдож, эдийн гарлага болох гэмтэй тул “Намсрай” тахиул.

    1985, 1961, 1949, 1937, 1913 оны эмэгтэйчүүдийн хийморь доройтож, явах, суух үйл бүтэмжгүй болох гэмтэй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуул.

    1973, 1925 оны эмэгтэйчүүдийн хийморь доройтон эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” уншуул.

    1973 онд төрөгсөд, 1985, 1961, 1949, 1937, 1913 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхааралтай явж, “Цэнд” уншуул.
    1937 оны эрэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох тул “Цэнд” уншуул.

    БАР

    1974, 1938 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөхөөс болгоомжилж “Насны судар” уншуул.

    1986, 1926 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэх магадлалтай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул.

    1974, 1962 онд төрөгсөд элдэв бузар идээнээс болгоомжил.

    1986, 1926 оны эрэгтэйчүүдийн орлого хомсдож, эдийн гарлага гэмтэй тул “Намсрай” тахиулах, эдийн хишиг дуудуулах хэрэгтэй.
    1974, 1938 оны эмэгтэйчүүд ажил үйлсээ бүтэмжтэй болгохын тулд хийморийн сан тавиулж, хийморийн дарцаг хийсгэ.

    1962, 1926 оны эмэгтэйчүүд хурлын газар цагаан идээ өргүүштэй.

    1962, 19296 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” уншуул.

    ТУУЛАЙ

    1987, 1963, 1915 оны эрчүүд сайн, муу тал тэмцэлдэх тул шүтээндээ залбир. 1939 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул “Юм” судар уншуул.

    1927 оны эрчүүд, 1975, 1963 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэх магадлалтай тул эмчийг шүтэж “Гурван гүрэм” уншуул.

    1987 оны эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигууртай тул шүтээндээ “Түй” өргө.
    1963 оны эмэгтэйчүүд, 1927 оны эрчүүдийн орлого хомсдож, эдийн гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиул.

    1951 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэмтэй тул хурлын чуулганд идээ өргөж, хүүхэд баярлуул.

    1939 оны эмэгтэйчүүдийн санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуул.

    1987, 1975, 1963, 1951, 1927 онд төрөгсөд, 1939, 1915 оны эрэгтэйчүүд, 1975 оны эмэгтэйчүүдийн хийморь доройтож, явах, суух үйл бүтэмжгүй болох гэмтэй тул “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуул.

    1987,1963,1915 оны эрэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуул.

    ЛУУ
    1988, 1976 1952, 1940, 1916 оны эрчүүдийн сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул “Юм” судар уншуул.

    1964, 1928 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгөдөхөөс болгоомжилж, “Насны судар” уншуул.
    1952 оны эрчүүд, 1940 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж,  “Гурван гүрэм” уншуул.

    1964 оны эрчүүд муу зүүд зүүдлэн, өвдөх гэмтэй тул “Доржжодов” уншуул.
    1976, 1916 оны эрчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарах нигууртай тул шүтээндээ “Түй” өргө.

    1988, 1940 оны эмэгтэйчүүд эд хомсдож, найз нөхдийн сэтгэл урвах гэмтэй тул хүүхэд баярлуул.

    1976, 1916 оны эрчүүдийн найз нөхдийн сэтгэл урвах гэмтэй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуул.

    1952 оны эрчүүдийн санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуул.

    Бүх луу жилтнүүдийн насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхааралтай явж, “Цэнд” уншуулаарай.

    МОГОЙ
    1989, 1977, 1917, оны эмэгтэйчүүд бурхан шүтээндээ зул, хүж өргөвөл зохилтой.э
    1989, 1977,1953 оны эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж, эд агуурсад газ гарахын нигууртай тул шүтээндээ “Түй” өргө.
    1941 оны эрчүүд элдэв бузар идээнээс болгоомжил.
    1953 оны эмэгтэйчүүд, 1941 он төрөгсөдийн орлого хомсдож, эдийн гарлага болох гэмтэй тул “Намсрай” тахиул.
    Могой жилтэй нийт эмэгтэйчүүд явах, суух үйл бүтэмжгүй болх гэмтэй тул  хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж,”Доржнамжом”, “ Чогжүмүнсэл” уншуул.

    МОРЬ
     1966, 1930 оны эмэгтэйчүүд сайн, муу тал тэмцэлдэх тул шүтээндээ залбир.

    1978, 1966, 1918 оны эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж, эд агуурсад гарз гарахын нигууртай тул шүтээндээ “Түй” өргө.

    1954 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул.

    1990 онд төрөгсөд, 1978, 1930 оны эмэгтэйчүүдийн орлого хомсдож, эдийн гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиул.

    1966 оны :эрчүүдийн найз нөхдийн сэтгэл урвах гэмтэй тул хурлын чуулган идээ өргөн, хүүхэд баярлуул.

    Морь жилтэй бүх эрчүүд хийморь доройтож, явах, суух үйл бүтэмжгүй болох гэмтэй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуул.

    1990, 1978, 1954, 1942, 1918 оны эмэгтэйчүүд  хийморь доройтон, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” уншуул.

    ХОНЬ

    1979, 1955, 1931 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул “Юм” судар уншуул.

    1991, 1943, 1919 оны эмэгтэйчүүд бурхан шүтээндээ зул, хүж өргөвөл зохилтой.

    1979 оны эрэгтэйчүүд, 1967 оны эмэгтэйчүүд муу зүүд зүүдэлж, өвдөх гэмтэй тул “Доржжодов” уншуул.

    1979, 1955, 1919 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж “Гурван гүрэм” уншуул.

    1967,1931 оны эрчүүд, 1943 оны эмэгтэйчүүдийн орлого хомсдож, эдийн гарлага болох ниууртай тул “Намсрай” тахиул.

    1979, 1955 оны эрэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуул.
    1991, 1967, 1943,1919 оны нийт хүмүүс 1979, 1955 оны эмэгтэйчүүдийн явах, суух үйл бүтэмжгүй болох гэмтэй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуул.

    БИЧ

    Бүх бич жилтнүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул “Юм” судар уншуул.

    1992 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул.

    1932 оны эмэгтэйчүүд муу зүүд зүүдлэн өвдөх гэм буй тул “Доржжодов” уншуул.

    1980 оны хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэмтэй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуул.

    1920 оны нийт хүний орлого хомсдож, эдийн гарлага болох гэмтэй тул “Намсрай” тахиул.

    1992,  1956, 1920 оны эрчүүд  ажил үйлсээ бүтэмжтэй болгохын тулд хийморийн сан тавиул.

    ТАХИА

    1993 онд төрсөн эмэгтэйчүүдээс бусад нь дээдсийн зэмлэл хүлээн хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул “Юм” судар уншуул.

    1993 оны эрчүүд, 1933 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул.

    1957 оны эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигууртай тул шүтээндээ “Түй” өргө.

    1993, 1981, оны эмэгтэйчүүд, 1921 оны эрчүүдийн орлого хомсдож, эдийн гарлага болох гэмтэй тул “Намсрай” тахиул.

    1969, 1933 оны эмэгтэйдийн эд агуурсанд газ гарах гэмтэй тул хүүхэд, ядууст өглөг өгвөл сайн.

    Бүх тахиа жилтэй эмэгтэйчүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом” уншуул.

    1933, 1969, 1945, 1921 оны эрэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж өргө.
    1981, 1957, 1933 оны эрчүүд хурлын газар цагаан идээ өргүүштэй.

    НОХОЙ

    1994, 1970, 1958, 1934, 1922 оны эрэгтэйчүүдийн зүүд эвгүйтэх нигууртай тул “Юм” судар уншуул.

    1982, 1946 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөхөөс болгоомжилж, “Насны судар” уншуул.

    1970, 1982, 1922 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул.

    1946, 1934 оны эрчүүд элдэв бузар идээнээс болгоомжил.

    1970, 1958 оны эмэгтэйчүүд  эд хомсдон, найз нөхдийн сэтгэл урвах гэмтэй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуул.

    1982, 1946  оны эрэгтэйчүүд хийморь доройтож, явах, суух үйл бүтэмжгүй болох гэмтэй тул хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуул.

    Нохой жилтэй нийт хүний насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхааралтай явж “Цэнд” уншуул.


    ГАХАЙ

    1971, 1935 оны эрчүүд “Юм” судар уншуул.

    1995, 1947, 1923 оны эрэгтэйчүүд шүтээндээ залбир.

    1983 оны эмэгтэйчүүд өвдөх, гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуул.

    1975, 1935, 1923 оны эмэгтэйчүүд муу зүүд зүүдлэн, өвдөх гэмтэй тул “Доржжодов” уншуул.

    1995 оны эмэгтэйчүүд тэнгэр, зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигууртай тул “Түй” өргө.

    1983, 1923 оны эмэгтэйчүүдийн орлого хомсдож, эдийн гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиул.

    1995 оны эрчүүд, 1959 оны эмэгтэйчүүд эд хомсдон, найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхэд баярлуул.

    1971 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэмтэй тул хүүхэд, ядууст өглөг өг.
    1959 оны эрэгтэйчүүд, бусад гахай жилтэй эмэгтэйчүүдийн явах, суух үйл бүтэмжгүй болох гэмтэй тул “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуул.

    1995, 1971, 1947, 1923 оны эмэгтэйчүүд насан сүлдээ дээшлүүлэхийн тулд шүтээндээ зул, хүж өргө.

    1983, 1959, 1935 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох тул “Цэнд” уншуул.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж