Б.Бат-Эрдэнэ: АТГ-ын даргын асуудлыг хойшлуулсан

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ: АТГ-ын даргын асуудлыг хойшлуулсан

Б.Бат-Эрдэнэ: АТГ-ын даргын асуудлыг хойшлуулсан
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хаалттай хуралдаан дууслаа. Тус хуралдаанаас ямар шийдвэр гаргасан талаар байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодруулав.

-Байнгын хороо өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдаж, Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг авч хэлэлцлээ. Ямар шийдвэр гаргав?

-Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг манай байнгын хороо хуулийн хугацаанд авч хэлэлцсэн. Өнөөдөр хоёр дахь удаагаа хэлэлцээд гишүүдийн зүгээс “Санал хураагаад асуудлыг шийдэх хэмжээнд итгэл үнэмшил бий болж чадахгүй байна” гэж үзсэн. Мөн зарим зүйлийг тодруулах, бэлтгэл хангах шаардлага байна гэж үзлээ.

-Уг нь АТГ-ын дарга нар өөрсдөө хуралдаанд оролцсон. Тодруулах өөр ямар зүйлүүд байгаа юм?

-Хуралдаанд Улсын ерөнхий прокурор танилцуулга хийсэн, гишүүд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нараас тодруулга асуулт авсан байгаа. Гэсэн ч тодруулах зүйл байна гэж үзсэн. Тиймээс энэ хугацаанд холбогдох хуулийн байгууллагууд шалгах ажлаа үргэлжлүүлнэ.

-Байнгын хорооноос уг нь ямар нэг шийдвэр гаргаж болдоггүй юм уу?

-Сая гишүүдээс гаргасан горимын саналын дагуу “Асуудлыг хойшлуулъя” гэж шийдвэрлэлээ. Би түрүүн хэлсэн шүү дээ. Тодорхой асуудлыг тодруулах, бэлтгэлийг хангах шаардлага байна гэж үзсэн.

-Хэдий хугацаагаар асуудлыг хойшлуулж байна вэ?

-Ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж