Ц.Элбэгдорж, Д.Медведев нар утсаар ярив | News.MN

Ц.Элбэгдорж, Д.Медведев нар утсаар ярив

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж, Д.Медведев нар утсаар ярив

Ц.Элбэгдорж, Д.Медведев нар утсаар ярив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар өнөөдөр /07.09/ өдөр утсаар ярьж, Монгол-Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.  Ярианы эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсын үндэсний их баяр наадмын мэндийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дэвшүүлж, Монголын ард түмэнд сайн сайхныг хүслээ. Тэрээр энэ сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо болох Дэлхийн монголчуудын дөрөвдүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлж, чуулганы ажилд амжилт хүсэв.
Ерөнхийлөгч нар ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2009 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцан тохирсон зарим зүйлийн хэрэгжилтийн талаар санал солилцож, энэ чиглэлээрх Засгийн газруудын ажлыг эрчимжүүлэх, тухайлбал энэ оны 9 дүгээр сард ОХУ-ын Эрхүү хотод болох Байгалийн эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхий сайд нарыг уулзуулах, шаардлагатай тохиолдолд Монгол улсын Ерөнхий сайдыг ОХУ-д айлчлуулахаар ярилцав.
Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урьснаа дахин нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал нь Монгол-Оросын харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой болно хэмээн хүсэн хүлээж байгагаа илэрхийлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж