УИХ-ын хаврын чуулган өнөөдөр өндөрлөх эсэх нь шийдэгдээгүй байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдахаар болж чуулганы хуралдаан түр завсарлав. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Утсаа битгий салгаарай, гишүүд ээ” гэснээр хуралдаан түр завсарлаад байна.
Д.ОЮУН