УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг гишүүдийн 95.7 хувийн саналаар, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 83.7 хувийн саналаар, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 85.4 хувийн саналаар тус бүр баталлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, улмаар нийт гишүүдийн 73.2 хувийн саналаар баталлаа.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс өнөөдөр УИХ-ын хаврын чуулганыг хаах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан ч наадам тулсан нь гишүүдийг шуурхайлахад хүргэсэн бололтой, хуулийн төслүүдийг шил дараалуулан асуулт асууж, цаг уяхгүйгээр баталж байна.

Г.Дарь
Холбоотой мэдээ