Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ | News.MN

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. “Хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц 52.2 хувьтай байгаа тул хуралдааныг эхлүүлэх боломжтой байна гэж” УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэллээ. Тэрбээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах болж байна. Учир нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцож буй юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа. Асуулт асуух гишүүн байгаагүй тул гурав дахь хэлэлцүүлгийг дуусгаж, дөрөв дэх хэлэлцүүлгийг авч хэлэлцэхээр болов.

Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж