Чуулганыг өнөөдөр завсарлуулахгүй гэж шийдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Чуулганыг өнөөдөр завсарлуулахгүй гэж шийдлээ

Чуулганыг өнөөдөр завсарлуулахгүй гэж шийдлээ
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан сая дуусч, УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр завсарлуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удахгүй 16.00 цагт эхлүүлэх шийдвэр гарчээ. Тус хуралдаанаар Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг, Хүүхдийн мөнгө олгох тухай гээд олон чухал асуудлыг авч хэлэлцэнэ. Ямартай ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, санал зөрөлдөн завсарлага аваад байгаа асуудлуудаа цэгцэлж, хурдхан амрах аянд мордох бололтой.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж