Д.Загджав гишүүн агсарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Д.Загджав гишүүн агсарчээ

Д.Загджав гишүүн агсарчээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байгаад шийдвэрт хүрч чадалгүй түр завсарлаад байгаа билээ.
Хаалттай хуралдаан ширүүн болсон гэнэ. Эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын эрхэм гишүүн Д.Загджав Авлигатай тэмцэх газрын удирдлагын асуудлыг ингэж оруулж ирж байгааг ойлгохгүй байна гээд ийм чухал газрын удирдлагаар оролдох нь буруу хэмээжээ. Мөн гишүүн Ж.Энхбаяр “Улсын ерөнхий прокурор улс төрийн шалтгаанаар Авлигатай тэмцэх газрын удирдлагыг оролдож байна” хэмээгээд улстөржсөн ийм асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байна. Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд тэдний энэ ярьсан зүйл харин улстөржсөн асуудал байна хэмээн үзсэн байна. Ингээд шийдвэр гаргаж чадалгүй завсарлаад байна

   Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж