УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл яг одоо хуралдах гэж байна. Түүгээр УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр өндөрлүүлэх эсэхийг шийдэх ажээ. УИХ-ын зарим байнгын хорооны хуралдаан гацаатай байгаа, УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, хадгалалтын тухай зэрэг томоохон асуудлуудыг хэлэцэж шийдвэрлэхэд цаг хугацаа хэрэгтэй байгаа учир чуулганыг өнөөдөр өндөрлүүлэхэд учир дутагдалтай байгаа ажээ. Иймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал чуулганы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж шийдэх гэж байна.
Д.ОЮУН