Парламентын тэргүүнүүд уулзаж ярилцав

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Парламентын тэргүүнүүд уулзаж ярилцав

Парламентын тэргүүнүүд уулзаж ярилцав
Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал
хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга эрхэмсэг
ноён Мехмет Али Шахин тэргүүтэй төлөөлөгчид өнөө өглөө их жанжин
Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл
үзүүлэв. Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал
хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга эрхэмсэг
ноён Мехмет Али Шахин тэргүүтэй төлөөлөгчид өнөө өглөө их жанжин
Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл
үзүүлэв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эрхэмсэг ноён Мехмет Али Шахиныг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн угтаж мэндчилсний дараа ноён Мехмет Али Шахин хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав.
Монгол Улсын Их Хурлын дарга  Д.Дэмбэрэл дараа нь БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга эрхэмсэг ноён Мехмет Али Шахин тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзаж, хоёр орны болоод парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, манай хоёр орон өнө эртнээс уламжлалтай түүхэн харилцаатай, угсаа гарвал, хэл, соёл нэгтэй ард түмэн гэдгээрээ ямагт ойр дотно харилцаж ирсэн билээ. Энэхүү харилцааны түүхэнд бас нэг шинэ хуудас нэмсэн үйл явдал өнөөдөр болж буй нь эрхэмсэг дарга Таны албан ёсны айлчлал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь, хоёр орны төрийн дээд түвшний айлчлал, уулзалт байнга болж, харилцан ойлголцож байгаад сэтгэл өндөр байдгаа тэмдэглээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, соёл, боловсролын бүхий л салбарт өргөжих таатай боломж байгааг онцлов.
Мөн парламент хоорондын хамтын ажиллагаа нь улс орны хөгжил, найрамдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байдаг, энэ үүднээс хоёр парламент болон тэдгээрийн гишүүд хоорондын харилцааг улам бэхжүүлэх саналтай байгаагаа хэлээд 1993 онд УИХ-ын дарга Турк улсад албан ёсны айлчлал хийх үеэр байгуулсан хамтын ажиллагааны протоколын дагуу хоёр парламентын харилцаа улам бүр өргөжиж ирсэн, парламентын Тамгын газруудын хамтын ажиллагаа ч сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа, түүнчлэн УИХ-д Монгол-Туркийн томоохон бүлэг ажилладгийг дурьдав. Түүнчлэн Монголын олон залуус Турк улсад боловсрол эзэмшин үр бүтээлтэй ажиллаж байгаа, тэднээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн ч бий гээд цаашид хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулах шаардлагатай байгааг онцлов.
    Турк орон нь нэг талаар хэл, соёл, гарвал угсаа гээд монголчуудтай эртнээс түүхэн хэлхээ холбоотой, нөгөө талаар Ази, Европыг холбодог гүүр орон болж байдаг тул Европын Холбоо болон Европын орнуудтай ойр дотно хамтран ажиллах Монгол Улсын эрмэлзэл, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Турк улс тусалж зуучлах гол орон байна гэдэгт итгэж буйгаа УИХ-ын дарга уулзалтын үеэр онцолж байлаа.
Эрхэмсэг ноён Мехмет Али Шахин хэлэхдээ “Өнөөдөр бид өвөг дээдсийнхээ өлгий нутагт хөл тавсандаа сэтгэл ихэд хөдөлж байна. Бас БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргын хувьд Монголд анх удаа айлчилж буйдаа баяртай байна. Тэр дундаа Монголын ард түмний үндэсний их баяр наадмыг сонирхон үзэх завшаан тохиосонд бүр ч баяртай байна. Би урьд нь Хууль зүйн сайд байхдаа Монголд айлчлахаар товлоод байсан ч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул амжаагүй. Харин энэ удаа  Үндэсний Их Хурлын дарга болоод урьд төлөвлөсөн айлчлалаа хэрэгжүүлэх боломж олдсонд сэтгэл хангалуун байна” гэлээ. Хэдийгээр Туркийн Үндэсний Их Хурлын дарга анх удаа айлчилж байгаа ч хоёр орны парламентын хамтын ажиллагаа 1993 оноос амжилттай хөгжиж байгаа, хоёр орны парламентын бүлгүүд, Тамгын газрууд ч идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэрбээр онцлов.
Ардчилсан улс орнуудад ардчилсан парламент байх нь чухал ач холбогдолтойг ноён Мехмет Али Шахин уулзалтын үеэр дурьдаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа парламент хооронд төдийгүй соёл, боловсрол, эдийн засаг, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарт хөгжиж байна. Үүнийг цаашид улам өргөжүүлэх нь ард түмний төлөөлөл болсон парламентын удирдлагууд, гишүүд бидний зорилго, үүрэг хариуцлага юм. Энэ үүднээс энэхүү айлчлалын дараа парламентын бүлгийн гишүүд харилцан айлчлал, уулзалт хийж хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх нь чухал юм гээд Монголын парламентын зочид, Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авах бэлэн, энэ чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэв. Мөн УИХ-ыг даргыг тааламжтай цагтаа БНТУ-д айлчлахыг урилаа.
Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь, А.Тлейхан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж