
Тэрээр “Харин ч хоёр оронтой холбоотой аливаа асуудлаар зохицуулалт хийсэн байхаар эрмэлзэж байгаа бөгөөд ерөнхий сайд/Нетаньягу/ ч гэсэн ийм алхам хийж байх талаар амласан юм” гэж Обама хэлсэн аж. Израилийн олон нийтийн телевизээр анх удаа ярилцлага өгч буй ерөнхийлөгч Обама “Иран улс халуун цөмийн зэвсэгтэй болохыг яагаад ч зөвшөөрч болохгүй юм” гээд “Ийм байдалд хүргэхгүйн тулд бидний гарт байгаа боломжийн бүх зүйлийг хийх ёстой” гэж ярьсан байна. “Манайд байгаа мэдээллээс үзэхэд Иран цөмийн зэвсэгтэй болохоор ажиллаж байгаа нь тодорхой юм. Саяхан хатуу чанга хориг арга хэмжээ авах /НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр/ шийдвэр гаргалаа” гэсэн байна. Обамагийн хэлснээр “Тэдний цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн үнэ өртгийг бид байнга өсгөх эрмэлзэлтэй байна. …Хэрэгжих болов уу? бид тодорхой мэдэхгүй, гэвч дипломат үйл ажиллагааны үр дүнгээр шийдэлд хүрэх үүд хаалгыг ямар ч гэсэн нээлттэй үлдээж байгаа юм” гэжээ. Израиль, Палестины мөргөлдөөний хувьд америкийн ерөнхийлөгч Вашингтон хотод өнгөрөгч мягмар гаригт израилийн ерөнхий сайдтай уулзсан бөгөөд хоёр тал хоорондоо шууд яриа хэлэлцээ эхлэхээр тохиролцоод байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
“Нетаньягу ухаалаг, туршлагатай улс төрч тул израилийн зүүний ч бай, барууных ч бай улс төрийн хүчнүүд аливаа тохиролцоо хийхэд нь дэмжлэг үзүүлж байх ёстой” гэж онцлон хэлсэн байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг