
үедээ тайвшрах гэж залбирдаг шашин ёс бас энэ өгүүллэгийг бичиж буй А-Я
хүртэлх үсэг, шинжлэх ухаан соёлыг бүтээгчид нь бүгд эрчүүд гэдгийг та
мэднэ. Энэ бүхнийг эрчүүд өөртөө үйлчлүүлэх гэж бий болгосон учраас
бүсгүйчүүд ямагт 2дугаар эгнээнд тавигдаж байдаг нь нууц биш.Тэгээд ч,
танд амжилт олох боломж, найз залууг чинь бодвол хаалттай байдаг. Арчаагүй муу эрийг эм хүн хэмээн ад үзэж амжилтанд хүрсэн
бүсгүйг эр хүн шиг хэмээн өргөмжилдөг сөрөг ертөнцөд та амьдарч байна. Дорнын үлгэр жишээ ёс суртахууны хүндэт Күнз (МЭӨ 551-479),
бүсгүй хүний тухай" эмэгтэй хүн бол тэнэг. Ердөө л тахиа гэсэн үг". Арай
ухаантай нь хоёр тахиа мэт хэмээн алтан сургаальдаа айлдсан нь одоо ч
үйлчилсээр… Үндэстэн бүхний хэл дээр хамгийн цэцэн билэгтэй үг болж
залагддаг Фома Аквинскийн (1225-1275он) "ЭМ ХҮНИЙ ҮС УРТ УХААН БОГИНО"
хэмээх домогт өгүүлбэр, хүнийг хувилчихаад байгаа өнөө үеийн эрчүүдэд,
өөртөө эрдэх таатай шалтаг болсоор байна Немцийн уламжлалт ухамсраас үүссэн бүсгүйчүүдийн тухай
"гурван К" хэмээх сонгодог тодорхойлолтонд юу гэж өгүүлсэн байдаг гэж
санана!! Эмэгтэй хүний бүх амьдрал нь гурван "К"-д багтах ёстой. "КИНДЕР
КИРХЕ КЮХЕ"- хүүхэд сүм , тогоо шанага. Тэгвэл хамгийн ариун шудрага ёсны биелэл болгон билэгшээдэг
"БИБЛИ" судрыг сөхөе.- Ертөнцийн эзэн хорвоог захируулах гэж эр хүнийг
бүтээсэн. Дараа нь эр хүнийг зугаацуулах гэж түүний хувиргаагаар эм
хүнийг бүтээсэн гэх. Харин 20 зуунд дээр өгүүлсэн гурван "К" гийн голомт нутагт нь
бүсгүй хүний тэгш эрхийн хөдөлгөөн "фенинизм" хэмээх авралыг Францын
гүн ухаантан Мишель Фуко 6 боть зохиолоороо төлөвшүүлэн тогтоовоо. Энэ
үеэс л түүх нийгмийн бүх үзэгдлийг эр хүн дангаараа дур мэдэн
зохицуулдаг нь цөөрч түүхэнд анх удаа эмэгтэй хүний сэтгэл зүйн болон
нийгмийн асуудлыг бүсгүй хүн өөрөө шийдвэрлэх боломж нээгджээ. Тийм
болохоор та манай гариг дээрх анхны эмэгтэй Ева, Клеопатра, Елена нараас
хойш амьдарч байсан бүх үеийн бүсгүйчүүдээс хамгийн хувь заятай нь
болохоо ойлгож түүнээ түүнээ ашиглаж сурагтун.
Ийм алтан зуунд амьдарч байгаа хэрнээ гэрийн хойморт гишгэх
эрхгүй элэнц эмээ нар шигээ, олдох завшааныг хүлээж суугаа эмэгтэйчүүд
даан ч харамсалтай. Тэгвэл би танд өнөөдрийг хүртэл судлагдаагүй байсаар ирсэн
Бүсгүй хүний амжилт олох аргуудыг толилуулж байна.
эрхгүй элэнц эмээ нар шигээ, олдох завшааныг хүлээж суугаа эмэгтэйчүүд
даан ч харамсалтай. Тэгвэл би танд өнөөдрийг хүртэл судлагдаагүй байсаар ирсэн
Бүсгүй хүний амжилт олох аргуудыг толилуулж байна.
Энэ дүрмүүдийг мэдсэнээр таны үзэл бодол шив шинэхэн эрч
хүчтэй болно. Одооноос эхлээд та гар хумин зүгээр суулгүй өөрөө өөрийгөө
өөд нь татаж өөрийхөө юм болгоны төлөө эцсээ хүртэл тэмцэж, өөрийн
ертөнцийг бий болгох хэрэгтэй.
хүчтэй болно. Одооноос эхлээд та гар хумин зүгээр суулгүй өөрөө өөрийгөө
өөд нь татаж өөрийхөө юм болгоны төлөө эцсээ хүртэл тэмцэж, өөрийн
ертөнцийг бий болгох хэрэгтэй.