-Үүнийг зохиосон хүн хэзээ ч хөлбөмбөг тоглож байгаагүй байх
-Амьдралдаа хөл хүрсэн хамгийн муу бөмбөг
Ийнхүү Икер Касиллас, Робино, Фабио Капелла нар ярьж байна. Ливерпулийн цохигч байсан Крейг Жонсон “FIFA”-гийн ерөнхийлөгчид 12 хуудас захидал хүртэл бичин энэ Адидасын бөмбөг “тоглолтуудыг сүйрүүлж байгааг бид мэдэж байна” гэж ярьсан байна. Жабуланиг доош нь хийх нь нэг ёсондоо өөрөө спорт болж хувираад байна. Хаа нэгтээ бөмбөг өшиглөөд гоол алдахад дэлхий даяар зочдын өрөө, пабнуудын ширээний цаанаас “Жабулани” хэмээн орилолдож байна.
Ийнхүү Жабуланиг шүүмжлэх нь шинжлэх ухааны үндэстэй байгааг АНУ-ын Агаар мандал, сансар судлалын захиргаа буюу “NASA”-гийн “Ames Investigation Centre” төвийн аэродинамикийн эрдэмтэд нотоллоо. Тэд хөлбөмбөг тоглогчдыг бөмбөг өшиглүүлэн шинжилгээ хийсэн байна. Хийсэн судалгаагаар нь ердөө 440 грамм жинтэй тус бөмбөгийг Өмнөд Африк шиг далайн төвшнөөс өндөр газар тоглох үед цагт 44 милээс илүү хурдтай өшиглөхөд бөмбөг “агаарын цохигч нөлөөлөлд” өртөж байгааг тогтоосон байна. Энэ нь ийм хурдтай үед тус бөмбөгний явах чиглэлийг тогтооход маш хүнд бөгөөд агаарт цохигдон хаашаа ч хамаагүй явах магадлал нэмэгдэж байна гэсэн үг юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй энэ шүүмжлэлд Адидас компани одоогоор хариулт өгөөгүй байна. Адидас бөмбөгний асуудлаар “ФИФА” энэ оны есдүгээр сард хэлэлцэх юм.
Т.Бадрах