УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр завсарлуулахаар цаг хугацааг урьдчилан товлосон ч, одоогоор тодорхойгүй байна. Байнгын хороод шил шилээ даран хуралдаж, хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэж байгааг нь харвал хаврын чуулганыг өнөөдөртөө багтааж завсарлуулах ч юм шиг. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо тус бүр хуралдана. Үүний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг зарлан товлох юм.
УИХ-ын Тамгын газраас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар УИХ-ын 76 гишүүнээс 75 нь ажлаа хийж буй аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гадаадад ажиллаж байгааг эс тооцвол хүндэтгэх шалтгаантай хүн байхгүй, хаврын чуулганыг завсарлуулахад ирц хангалттай байгаа юм.

Г.Дарь
Холбоотой мэдээ