УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дууссан ч Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлаар шийдвэрээ гаргаагүй аж. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагаас өөртэй нь холбогдох асуудлаар хуралдаанаас ямар шийдвэр гаргасан талаар лавлахад “Шийдвэр гараагүй” гэх тайлбар хийлээ. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Хаалттай хуралдааны талаар мэдээлэл хийх боломжгүй” гэсэн хариултыг тус бүр өгсөн юм.
Г.Дарь