Гишүүд Ж.Сүхбаатарыг “шоглов”

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Гишүүд Ж.Сүхбаатарыг “шоглов”

Гишүүд Ж.Сүхбаатарыг “шоглов”
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  Х.Бадамсүрэн нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцсэн. Хэлэлцэх асуудлын талаар ихээхэн маргаан өрнөсөн тул Засгийн газрын байрь суурийг сонсох шаардлагатай гэсэн саналыг гишүүдээс гаргажээ.
“За би энэ асуултад хариулья” гэсээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өндийн гараа өргөн хариулах гэсэн нь Ардчилсан намын гишүүн Н.Батбаяр “Засгийн газрын байрь суурийг чи илэрхийлэх эрхгүй. Нямдоржоо чи ерөнхий сайд болчихоод л хариул.” гэв. Ц.Нямдорж “Аятайхан байгаараа чи” гэсээр өндөлзөж эхэллээ.
Н.Батбаяр гишүүн хариуд нь “Унах юм бол чи л эхэлж унана шүү. Аль эсвэл би зангиагаа авах уу. Ж.Сүхбаатар гишүүн зангиаүй л сууж байгаа биз дээ. Чи хүний амь нас хариуцах юм уу” гэсээр зүгээр сууж байсан Ж.Сүхбаатарыг яриандаа татан оруулав.
Үдээс хойш хуралдаан дээр гишүүд нилээдгүй чилж ядарсан байхад нь “баясах” зүйл гарч ирсэн учир хэсэг хугацаанд инээлдэв. Кекушюзан Д.Батбаяр ч дүрсгүйтмээр санагдсан бололтой зангиагаараа өөрийгөө боож Ж.Сүхбаатар луу харан түүнийг шоглож байв.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж