
Английн нэрт дуучин, “X Factor”-ын шүүгч Cheryl Cole бие нь муудан өнгөрсөн ням гаригт эмнэлэгт хэвтсэн билээ. Харин түүний бие муудсан шалтгааныг ажлын хэт ачааллаас үүдэн ядаргаанд орсон байж болзошгүй хэмээн тайлбарлаж байсан ч өвчин туссан болон нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Дуучин бүсгүй өнгөрсөн долоо хоногт нууцлаг найз залуугаар нь тодроод буй бүжигчин Derek Hough-ын хамт Танзанид аялсан ба тэр үеэрээ хумхаа туссан бололтой.
Одоогоор дуучны биеийн байдал хүнд байгаа ба уушиг нь өвчлөөд байгаа аж. Түүний нууцлаг найз залуу Derek Hough өчигдөр эмнэлэг дээр нь очсон ба бүтэн шөнийн турш түүнтэй хамт байсан аж.
Н.Наран