Хөшиг нээгдэж, Лэброн Уэйд Бош Миамигийн эрэг дээр гэнэт гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Хөшиг нээгдэж, Лэброн Уэйд Бош Миамигийн эрэг дээр гэнэт гарч ирлээ

Баяртай Кливлэнд.

Уучлаарай, Нью Йорк, Чигаго, Нью Жерси. Учир нь би Миами Хитийг сонголоо гэж Леброн Жэймс хэллээ. Гэхдээ үзэгчдийг цочроосон энэ шийдвэр аль эртнээс эхлэлтэй гэдгийг зарим сэтгүүлч, аналистууд олж тогтоосноо нийтлэл болгон бичиж байсныг эхлээд дурдъя.
Пат Райли алдарт Майкл Жордан 23 дугаарыг мөнхжүүлж Миами Хит багийн 23 дугаарыг хойшид хэн ч эзэмших эрхгүй болсон. Энэ нь сагсан бөмбөгийн шинэ эрин үеийг авчирсан 6 удаагийн аваргад хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Энэ үйл явдал 2009-2010 оны улиралд тохиосон юм.

Яг энэ үер Миами Хит Кливлэнд Кавалиерс багийн дуэл болсон бөгөөд ёстой л цус гарсан тулаан болсныг үзэгчид санаж байгаа байх. Харин яг тоглолтын дараанаас Лэброн 23 дугаарыг сольж, Жорданд хүндэтгэл үзүүлэх тухай ярьж, олимпийн наадмаар өмсөж байсан 6 дугаарыг авахаар болсон талаар хэвлэлээр нэлээдгүй шуугисан. Гэвч яг энэ үед л бүх зүйл яригдсан байж гэсэн хардлага бий. Лэброн сайн хамтрагч болоод ухаалаг дасгалжуулагч хүсч байсан нь Миами Хитэд байна. Двэйн Уэйд Пат Райли. Райли хэзээ л бол хэзээ өөрөө дасгалжуулагчаа хийчих боломжтой ерөнхийлөгч. Тийм учраас аварга болохгүй л бол Миамид ирэх яриа хэлэлцээр энэ үед болсон бөгөөд Миамид 23 дугаарыг эзэмших боломжгүй учир Лэброн дугаараа солих тухай ярьж эхэлсэн нь тэр аж. Ингээд л хөшигний цаадах жүжгийг тавьж эхэлсэн байх. Чөлөөт агент болсоны дараа Уэйд ч тэр, Лэброн ч тэр баахан л багуудтай уулзаж горьдлого төрүүлээд л, угтаа бол Миамиг гэнэт сонгосон юм шиг харуулах гэсэн дээ Харин Лэброн Уэйдийг Пат Райли дасгалжуулна гэхээр Бош өөрөө ирэлгүй яахав. Ингээд аман дээрээ Боштой эхлээд тохиролцож, тэгээд Лэброныг шийдвэрээ гаргахаас өмнө Бош Уэйд 2 нэгдлээ гэдгээ дуулгаж утсаар ярьсан юм. Харин яагаад энэ уулзалт биш, утасны яриа хэвлэлээр бараг л үг алдалгүй гарав. Мэдээж л хөшиг нээгдэхийн өмнөх төлөвлөсөн үйл ажиллагаа.

Ингээд Миами Хитэд Лэброн Жэймс, Двэйн Уэйд, Крис Бош ирлээ. Баяр хүргэе Пат Райли. Баяр хүргэе. Миамигийн удирдлагуудад. Ямартай ч 41 тоглолтынхоо бүх суудлыг зарж чадлаа. Харин одоо аварга авхуулахын тулд туслах туршлагатай төрөл бүрийн тоглогчдыг авчрах хэрэгтэй. Миами одоо үлдсэн нь Майкл Бийсли, Дорелл Врайтт л байгаа шиг санагдаж байна. Гэхдээ аварга авахыг хүссэн олон чөлөөт агент байгаа. Тэд 2008 онд Бостонд тоглогчид үнэгүй шахам очиж байсан түүхийг давтах нь гарцаагүй. Ингээд шинэ эрин үеийн Их Гурвал + туслах дүрүүд + Пат Райли = аварга.Райли байдал эвгүйтээд ирвэл 2006 онд тэнгэрээс гэнэт бууж ирээд дасгалжуулагч болж байсан шигээ түүхийг давтах нь гарцаагүй. Тэр тусмаа плэйоффт Споелстра туршлагагүйтнэ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж