ТЕГ-ын мэдэгдэл ”зохиол” байж мэдэх нь | News.MN

ТЕГ-ын мэдэгдэл ”зохиол” байж мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын мэдэгдэл ”зохиол” байж мэдэх нь

ТЕГ-ын мэдэгдэл ”зохиол” байж мэдэх нь
влигатай тэмцэх газрын дар­га Ч.Сангарагчаа ёстой нэг бан­танг нь хутгаж байна. Түүнийг төс­вийн мөнгө зориулалтын бу­саар зарцуулсан гэх хэргийг нь шал­гахтай зэрэгцэн авлигатай тэм­цэгч бус чагнагч, тагнуулчийн үүрэг гүйцэтгэж байсан нь илэрсэн. Ажилтнуудынхаа өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан нь баригд­санаар барахгүй УИХ-ын нэр бүхий 27 гишүүнийг тагнасан гэх дуулиан дэгдээд байгаа. Үүний хажуугаар Тагнуулын ерөнхий газраас Ул­сын ерөнхий прокурорын газарт ирүүл­сэн гэх мэдэгдэл ч “но”-той байсан аж. Ч.Сангарагчаа дарга үхэхдээ үхэр буугаа тавихын үлгэрээр ажилт­нуудаа тагнасан үйлдлийг нь мөрдөн байцаагчид илрүүлсний дараа Тагнуулын ерөнхий газарт хов хүргэсэн байдаг.
Үүний дагуу Тагнуулын ерөнхий газраас “Төрийн тусгай хамгаалалтай газарт хууль зөрчиж болохгүй” гэсэн утгатай мэдэг­дэл илгээсэн. Харин Улсын ерөн­хий прокурорын дэргэдэх Мөр­дөн байцаах албаныхан өөрс­дийгөө хууль зөрчөөгүй гэж үзэж бай­гаа аж. Тодруулбал, АТГ-ынхнаас мэдээлэл ирсний дагуу мөрдөн байцаагчид Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат болон Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарын өрөөг шалгахаар очжээ. Тэдэнтэй  Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, техникийн ажилтан хамт байж. Тэр үед мөрдөн байцаагчдыг үүдний харуул оруулахгүй гэсэн аж. Мөрдөн байцаагч бичиг баримтаа үзүүлж Ч.Сангарагчаа даргаас зөвшөөрөл авахыг хүсчээ. Харуул нь “Дарга эзгүй” гэсэн хариуг өгчээ. Гэвч дарга нь ажлын байрандаа байсан нь хожим тодорхой болжээ. Ингээд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны болон Тагнуулын ерөнхий газрын 16 мөрдөн байцаагч АТГ-т орж Э.Амарбат, Ж.Батсайхан на­рын өрөөг нэгжиж, чагнах тө­хөөрөмж илрүүлсэн байна. Гэтэл мөр­дөн байцаагчид хууль бусаар төрийн тусгай хамгаалалттай газарт нэвтэрч, улмаар зодоон хийсэн гэх дуулиан дэгджээ. Иймээс УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа Тагнуулын ерөнхий газарт албан бичиг илгээжээ. Ал­бан бичигтээ АТГ-т мөрдөн бай­цаагчид нэвтэрсэн үйл явдлын шал­гаж, үнэнийг тогтоож өгөхийг хүс­сэн ажээ. Мөн “Ажилтнуудынх нь өрөөг битүүмжилж шалгасан нь хууль бус бол мөрдөн байцаагчдад хариуцлага тооц. Харин хуулийн дагуу ажиллагаа явуулсан нь тогтоогдвол УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны нэр хүндийг албан ёсоор сэргээ” гэсэн шаардлагыг албан бичигтээ уламжилжээ. Албан бичгийн хариуг Тагнуулын ерөнхий газраас ирүүлээгүй байгаа аж.
Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдоос улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд төрийн тусгай хамгаалалттай газарт анхааралтай ажиллахыг сануулсан албан бичгийг илгээгээгүй гэх мэдээ ч байна. Харин дээрх явдлаас үүдэж Төрийн тусгай хамгаалалттай газраас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаад хандаж албан бичиг илгээсэн байна. Албан бичигтээ АТГ-т дахин нэвтрэхдээ харуулын шаардлагыг хүлээн авч, бичиг баримтаа шалгуулж байхыг сануулсан аж. Р.Болдоос хаягласан албан бичгийн тухайд Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа талаар эх сурвалж хэлсэн. Хэрвээ мэдэгдэл нь хуурамч бол Авлигатай тэмцэх газраар “овоглосон” бас нэг хэрэг дэгдэх нь ээ.



Б.Цэцэгдэлгэр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж