влигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа ёстой нэг бантанг нь хутгаж байна. Түүнийг төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргийг нь шалгахтай зэрэгцэн авлигатай тэмцэгч бус чагнагч, тагнуулчийн үүрэг гүйцэтгэж байсан нь илэрсэн. Ажилтнуудынхаа өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан нь баригдсанаар барахгүй УИХ-ын нэр бүхий 27 гишүүнийг тагнасан гэх дуулиан дэгдээд байгаа. Үүний хажуугаар Тагнуулын ерөнхий газраас Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн гэх мэдэгдэл ч “но”-той байсан аж. Ч.Сангарагчаа дарга үхэхдээ үхэр буугаа тавихын үлгэрээр ажилтнуудаа тагнасан үйлдлийг нь мөрдөн байцаагчид илрүүлсний дараа Тагнуулын ерөнхий газарт хов хүргэсэн байдаг.
Үүний дагуу Тагнуулын ерөнхий газраас “Төрийн тусгай хамгаалалтай газарт хууль зөрчиж болохгүй” гэсэн утгатай мэдэгдэл илгээсэн. Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан өөрсдийгөө хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа аж. Тодруулбал, АТГ-ынхнаас мэдээлэл ирсний дагуу мөрдөн байцаагчид Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат болон Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарын өрөөг шалгахаар очжээ. Тэдэнтэй Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, техникийн ажилтан хамт байж. Тэр үед мөрдөн байцаагчдыг үүдний харуул оруулахгүй гэсэн аж. Мөрдөн байцаагч бичиг баримтаа үзүүлж Ч.Сангарагчаа даргаас зөвшөөрөл авахыг хүсчээ. Харуул нь “Дарга эзгүй” гэсэн хариуг өгчээ. Гэвч дарга нь ажлын байрандаа байсан нь хожим тодорхой болжээ. Ингээд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны болон Тагнуулын ерөнхий газрын 16 мөрдөн байцаагч АТГ-т орж Э.Амарбат, Ж.Батсайхан нарын өрөөг нэгжиж, чагнах төхөөрөмж илрүүлсэн байна. Гэтэл мөрдөн байцаагчид хууль бусаар төрийн тусгай хамгаалалттай газарт нэвтэрч, улмаар зодоон хийсэн гэх дуулиан дэгджээ. Иймээс УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа Тагнуулын ерөнхий газарт албан бичиг илгээжээ. Албан бичигтээ АТГ-т мөрдөн байцаагчид нэвтэрсэн үйл явдлын шалгаж, үнэнийг тогтоож өгөхийг хүссэн ажээ. Мөн “Ажилтнуудынх нь өрөөг битүүмжилж шалгасан нь хууль бус бол мөрдөн байцаагчдад хариуцлага тооц. Харин хуулийн дагуу ажиллагаа явуулсан нь тогтоогдвол УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны нэр хүндийг албан ёсоор сэргээ” гэсэн шаардлагыг албан бичигтээ уламжилжээ. Албан бичгийн хариуг Тагнуулын ерөнхий газраас ирүүлээгүй байгаа аж.
Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдоос улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд төрийн тусгай хамгаалалттай газарт анхааралтай ажиллахыг сануулсан албан бичгийг илгээгээгүй гэх мэдээ ч байна. Харин дээрх явдлаас үүдэж Төрийн тусгай хамгаалалттай газраас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаад хандаж албан бичиг илгээсэн байна. Албан бичигтээ АТГ-т дахин нэвтрэхдээ харуулын шаардлагыг хүлээн авч, бичиг баримтаа шалгуулж байхыг сануулсан аж. Р.Болдоос хаягласан албан бичгийн тухайд Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа талаар эх сурвалж хэлсэн. Хэрвээ мэдэгдэл нь хуурамч бол Авлигатай тэмцэх газраар “овоглосон” бас нэг хэрэг дэгдэх нь ээ.

Б.Цэцэгдэлгэр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.
Холбоотой мэдээ