Төсвийн байнгын хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуралдлаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны гишүүд ямар нэг асуулт, санал байхгүй гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Мөн Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг заавал хаврын чууганаар батлах гээд яараад байх шаардлага байхгүй гэж үзээд хэлэлцэхийг хойшлуулсан бол. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газарт эрх олгох тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслөл зэргийг байнгын хорооны гишүүд ямар шүүмлэлгүйгээр санал нэгтэйгээр баталлаа.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж