УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бүгд найрамдах Турк улсын үндэсний их хурлын дарга Мехмет Алли Шахин тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордоны Ёслол хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд угтлаа. Польшийн Үндэсний Их хурлын дарга Мехмет Али Шахин хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурсны дараагаар Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Г.Батхүү нарын УИХ-ын гишүүд, Туркийн талаас Элчин сайд Ахмет Асым Арар, Ахмет Иймаяа нарын төлөөлөгчид байлцлаа. Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр улсын парламентийн дарга нар албан уулзалт хийлээ.
Б.Энхмандах