Төмөр Туулай жилийн өнгө, нуруу

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Төмөр Туулай жилийн өнгө, нуруу

Жаран жилдээ ганцхан удаа давтагдах “Илжиг” хэмээх төмөр туулай жилд өвс ногоо, тариа, төмс сайн гарах боловч хулгана, царцаа тэргүүтэн хортноор нэрмэгдэх гэм буйг анхаарууштай. Жаран жилдээ ганцхан удаа давтагдах “Илжиг” хэмээх төмөр туулай жилд өвс ногоо, тариа, төмс сайн гарах боловч хулгана, царцаа тэргүүтэн хортноор нэрмэгдэх гэм буйг анхаарууштай.

Жилийн эзэн одны үр нь: Бархасвадь гарагийн хөдөлгөөнд дулдуйдан гаргадаг тухайн од нь хур усан арвин бууж, төрийн өндөрлөгийн хүчин арвидаж, үр тариа дэлгэрч улс орон амгалантай байхыг эрхшээнэ.

Жилийн эзэн гарагийн үр нь: Өргөл, өглөг хоёр арвижюу. Ном төгөлдөртнүүд алдрыг олюу. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижюу. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй.

Жилийн хаан гарагийн үр нь: Хур буун, эмийн шим төгөлдөржнө. Ус мөрөн арвижна. Ой цэцэрлэг, үр жимс дэлгэрнэ. Үхэр малын сүү арвижна. Залуус жаргалантай болж, наадан бүжмүй. Төрийн түшээд, сайд ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ.

Жилийн түшмэл гарагийн үр нь: Жилийн эзэн гараг лугаа ижил үр хаялгыг үзүүлмүй.

 Энэ жилийн хувьд наран Мэлхий, Охин, Хумх, Загасны ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Хамтатгах, Арслан, Жинлүүр, Хилэнцийн ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хонь, Үхэр, Нум, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.

“Шороон үхэр”, түүний үр хаялга

Энэ жилийн “Шороон үхэр” нь цагаан толгойтой, ногоон ходоодтой, ногоон биетэй, цагаан эвэр, сүүл, чихтэй, ногоон омруутай, ногоон дөрвөн шийртэй, амаа хамхин, сүүлээ шарван явж байна. Энэ жилийн үхэр хариулаач нь цагаан хувцастай, улаан бүстэй, ногоон царайтай, үс нь хоёр чихний араар хийссэн, баруун гутлаа өмсч, зүүн гутлаа баруун талдаа зүүсэн олсон шилбүүртэй өвгөн хүмүүн үхрийнхээ зүүн талд явж байна.

“Шороон үхэр”-ийн үр хаялга нь: Хаврын улирал цастай ихтэй улирал бүрийн эхээр шамрагалах, мөндөр цохих магадлалтай. Жилийн турш өвс ногоо, сайтай боловч өчүүхэн төдий хийн өвчин гарах нигууртай тул хирээс хэтэрсэнд шунан тачаахыг тэвчүүштэй. Зуны дундуур халуун ихэдэх тул гал түймрээс сэргэмжлүүштэй. Эхнэр хүмүүнд ээлтэй жил болно. Өвгөд, хөгшид амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах ширүүвэтэр байх нигууртай. Салхи, мөндөр зэргээс сэргэмжлүүштэй. Хааны хатуу цааз буух нмгууртай тул явдал, мөрөө анхаарваас зохилтой.

Жич:  Тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зурхайч тооцоолон гаргаад, хийд, орон газрын үйлийг ахлаач мэдээтэн, сэхээтнүүд зургийг тигтэй зураачаар зуруулж, Дацан хийдийн үүдэнд талбидаг уламжлалтай байв.  Харин алин хүсэгч ард үхрийн зургийг салгуулан зуруулж, зул, хүж өргөн тахьдаг ёс ч байсан гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж